Ам.долларын ханш 220 төгрөгөөр огцом буурлаа

15046395_1126385950814928_1025584454_n

Монголбанк өчигдрөөс эхлэн бий болсон ханшийн огцом хөдөлгөөний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Энэ хүрээнд өнөөдөр гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, валютын захад 72.4 сая ам.доллар, 73 сая юань тус тус нийлүүлээд байна. Тэгвэл дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш ам.долларын ханш огцом буурч эхэллээ.

Тодруулбал, 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр зарж байсан бол 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж, огцом буурсан байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 2470 төгрөгөөр зарж байна.

Монголбанк энэ удаагийн ханшийн огцом өсөлтийг тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж буй бөгөөд огцом хэлбэзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн билээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …