Татвараа төлөөгүй жолоочдыг энэ сарын 20-ны дотор төлбөрөө төлөхийг санууллаа

p1b16h66r11u7e1jmlq8v1le81k1o1-600x343-1-600x343Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм.

untitled-gg-1-600x434-1

Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан татвар, төлбөрөө бүрэн төлөхийг сануулж байна гэж Нийслэлийн татварын газраас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …