Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторийн ачаалал ихэсч байна

20161110_020314-copy-1024x768 Чингэлтэй дүүргийн хүүхдийн  амбулаторийн хүүхдийн  эмчийн үзлэгт өнгөрсөн 7 хоногт 170  хүүхэд хамрагдсанаас 95 хүүхэд  буюу  55,8  нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дундажтай харьцуулахад 0,2 хувиар нэмэгдсэн байна.  Мөн 1-6 насны хүүхдийн шүдний цооролт, вирусийн гаралтай гэдэсний халдвар зонхилж байна.  Хүүхдийн амбулаторийн зүгээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгаа, гарын авлага тараах, сэрэмжлүүлэг видеог  тогтмол явуулан үйлчлүүлэгч нартаа зөвлөмж өгч ажиллаж байна.

Хүйтэн сэрүүний улирал болж өвчлөл ихсэх, хүмүүсийн хөл хөдөлгөөн, нягтрал нэмэгдэх, биеийн эсэргүүцэл сулрах нь “Амьсгалын замын халдвар” хүнээс хүнд хурдан тархах нөхцөлийг бүрдүүлдэг тул та дархлаагаа сайжруулан онц шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй.

Иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлагатай байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж, эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг эмч нар зөвлөж байна.

 

20161110_020408-1024x768

20161110_021247-1024x768

chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …