Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шуурхай хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж буй Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох, Нийслэлийн шилдэг хамтарсан багийг шалгаруулах зорилгоор “Центавр” ур чадварын тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Эхний шат 2016 оны 10-р сарын 01-нээс 11-р сарын 14-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд дүүрэг тус бүрээс шалгарсан 1 баг 2016 оны 11 сарын 18-ны өдөр Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдах зохион байгуулагдах 2-р шат буюу Нийслэлийн шалгаруулалтанд оролцох юм.
Уг тэмцээн нь 3 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнийг зохион байгуулснаар иргэдийг хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн иргэд, хүүхдийг шуурхай хамгаалах, нөхөн сэргээх нийгмийн ажил үйлчилгээг хуулийн хүрээнд, түргэн шуурхай, үр дүнтэй үзүүлэх асуудлаар Хорооны хамтарсан багууд мэтгэлцэн өрсөлддөгөөрөө онцлогтой.
Тэмцээний үеэр дүүрэг бүрээс шалгарсан 9 шилдэг хамтарсан баг 2016 онд Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зохион байгуулсан арга хэмжээ, үзүүлсэн үйлчилгээний талаарх үзэсгэлэн гарна. Тэмцээнийг Монголын Сургуулийн Нийгмийн ажилтны нийгэмлэг, Японы Хүүхдийг ивээх сан, 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвүүдтэй хамтран зохион байгуулж байна гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.