ЕБС-ийн сургуулийн сурагчдын шинэ дүрэмт хувцас, сурах бичгийг танилцууллаа

274572e9dd0bddedbigБШУЯ, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар болон ЕБС-ийн захирал сургалтын менежрүүд өнөөдөр шинэ сурагчдын дүрэмт хувцасыг танилцууллаа. Уг арга хэмжээ шилмэл загварын ордонд болж өнгөрлөө. Сурагчдын дүрэмт хувцасны хувьд цэвэр монгол хонины ноосоор монголд үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог болсон байна. Үнийн хувьд түрүү жилийнхээс илүү өндөр үнэтэй хэдий ч хамгийн гол нь сурагчдын эрүүл мэндийн асуудалд зохицуулж хийснээрээ том давуу талтай юм байна. Мөн бага, дунд, ахлах ангийн сурагчдын хувцасыг шилмэл загварын загвар өмсөгч хүүхэд багачууд өмсөж энэхүү арга хэмжээнд очсон хүмүүст үзүүлж сонирхуулсан юм. “Эх орон шингэсэн дүрэмт хувцас” нэртэйгээр уг үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд хүүхдийн арьсанд харшил үүсгэдэггүй хөлсийг гадагшуулж, агаар солилцоог нэвтрүүлэх чадамжтай, амьсгалдаг органик бүтэцтэй, эрүүл ахуйн олон улсын стандарт шаардлага хангасан материалаар хийгдсэн дүрэмт хувцас юм байна.

Ном сурах бичгийн хувьд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа орсон гэдгийг дурьдсан юм. 2013 – 2014 оны хичээлийн жилд сурах бичгийн түрээсийн тогтолцоонд бүрэн хамруулах зорилго тавьж ажиллаж байгаа гэдгээ холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм. Хөдөө орон нутгийн хувьд сурах бичгийн нийлүүлэлтийн явц 80 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын 28-нд бүрэн нийлүүлж дуусах юм байна. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн нийт сурагчдын 73,9 хувь болох 373387 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх ажээ. Үүнээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231595 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө гэсэн мэдээллийг БСШУ-яамнаас өглөө. 

Дүрэмт хувцасны үнийн хувьд:

Бага анги-Эмэгтэй хувцас-41030 төгрөг өмнөх оныхоос 10030 төгрөгөөр өндөр үнэтэй. Бага ангийн хүүхдийн эрэгтэй хувцас 62856 төгрөг өмнөх оныхоос 20856 төгрөгөөр илүү үнэтэй аж.

Дунд ангийн эмэгтэй сурагчийн хувцас 76105 төгрөг өмнөх оныхоос 11105 төгрөгөөр илүү юм байна. Харин дунд ангийн эрэгтэй хувцас 78991 төгрөг өмнөх оныхоос 8991 төгрөг илүү үнэтэй нийлүүлэгдэнэ.

Ахлах ангиийн эмэгтэй сурагчийн хувцас 98657 төгрөг өмнөх оныхоос 18657 төгрөгөөр илүү үнэтэй юм байна. Ахлах ангийн эрэгтэй дүрэм хувцас 108905 төгрөг өмнөх оныхоос 23905 төгрөгөөр илүү үнэтэй худалдаалагдана. Сурагчдын дүрэмт хувцасыг наймдугаар сарын 30 гэхэд бага анги, ес дүгээр сарын15 гэхэд дунд анги, есдүгээр сарын 30 гэхэд ахлах анги, аравдугаар сарын 30 гэхэд үлдсэнийг нь бүрэн нийлүүлж дуусах юм байна.

 2013-2014 оны хичээлийн жилд зах зээлд худалдах 12 жилийн сургалтын сурах бичгийн үнийн хувьд:

 Экимто ХХК

·         6 дугаар ангийн-Хүн нийгэм III 1400 төгрөг   2013 он

·         6 дугаар ангийн-Математик  VI-  3350төгрөг  2013он

“Адмон принт” ХХК

·         6 дугаар ангийн- Хүн байгаль III–2250төгрөг  2013он

·         6 дугаар ангийн-Эрүүл мэнд   III – 1500төгрөг  2013он

·         6 дугаар ангийн-Дүрслэх урлаг III- 1500төгрөг  2013он

·         9 дүгээр ангийн- Математик  X – 3900төгрөг 2011-2013он

·          9 дүгээр ангийн-Биологи  III  – 3900төгрөг 2011-2013он

·          9 дүгээр ангийн- Газар зүй III-  X – 3900төгрөг 2011-2013он

·         10 дугаар ангийн – Монгол хэл X – 3300төгрөг 2011-2013он

·         10 дугаар ангийн –     Хими X     3500төгрөг 2011-2013он

·         10 дугаар ангийн-  Математик X-4150төгрөг  2011-2013он

·         10 дугаар ангийн- Биологи   X- 3550 төгрөг    2011-2013он

 

Соёмбо принтинг ХХК

·         8 дугаар ангийн- Монгол хэл VIII–1700 төгрөг  2011 – 2013он

·         8 дугаар ангийн- Монгол бичиг II – 1700 төгрөг 2011 – 2013он

·         8 дугаар ангийн- Хими I – 1700 төгрөг  2011-2013он

Мөнхийн үсэг ХХК

·         8 дугаар ангийн- Математик VIII- 2700төгрөг 2011-2013 он

·         8 дугаар ангийн-  Биологи II- 1500төгрөг 2011-2013 он

·         8 дугаар ангийн Газарзүй II- 1500төгрөг 2011-2013он

·         8 дугаар ангийн- Уран зохиолII- 2700төгрөг 2011-2013 он

·         8 дугаар ангийн- Математик VIII- 2100төгрөг 2011-2013 он

·          8 дугаар ангийн- Нийгмийн ухаан  II- 1400 төгрөг 2011-2013 он

·         8 дугаар ангийн- Физик II- 2100 төгрөг 2011 – 2013 он

·         8 дугаар ангийн- Дүрслэх урлаг V– 1400 төгрөг 2011-2013 он

·         8 дугаар ангийн- Мэдээлэл зүй III– 1400 төгрөг 2011-2013 он

Э.Базаржав

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …