Хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна

1479345207_fc629f0f9c0ac80536c8a65584eefa76big

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөе.

Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүд нь:

– Даатгалтай
– Нэгдсэн хяналттай /GPS/
– Аюулгүй байдлыг бүрэн хангасан
– Бэлтгэгдсэн мэргэшсэн жолоочтойгоор таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган, тав тухтай, дулаан тохилог орчинд үйлчлэх болно.

Мөн улс, хот хоорондын чиглэлд ачаа, зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн байршлыг ажлын цагаар 70070012, ажлын бус цагаар 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой.

seremjluuleg

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …