“Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

img

Улаанбаатар хотын цагдаагийн газраас байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн аюулыг байдлыг хангах чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хэлбэр, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн Аюулгүй байдал” зөвлөгөөнийг санаачлан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хангарьд” ордонд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, туслах комиссар Б.Ганзориг, Дотоод хяналт, аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн тагнуулын газрын дарга, дэд хурандаа М.Батсайхан, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон тус цагдаагийн газрын дэд дарга, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нар оролцлоо.

 

Энэхүү зөвлөгөөнөөр үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд, мөрдөж байгаа эрх зүйн актуудын хийдлийг хэрхэн шийдвэрлэх арга зам болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашид ав хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гарч, жил бүр уламжлалт болгон зохион байгуулахаар боллоо.

 

УБХЦГ

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2023 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр 25 ААН, 16 иргэн тодорлоо

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар …