Иргэд С вирусийн эмийн үнэ буурсанд талархалтай байна

untitled-%d0%b0

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт  Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс хийж буй буянтай ажилд нь талархал илэрхийлж хүндэт гишүүний батламж гардууллаа.

Тус батламжид, “Хүндэт гишүүн, Эрүүл мэндийн сайд Аюушийн Цогцэцэг Танаа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт орсон, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжихэд онцгой чухал нөлөөтэй, элэгний С вирусийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх буянтай энэ ажлыг удирдан зохион байгуулсан танд гүн талархал дэвшүүлж Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн Хүндэт гишүүний батламж гардуулав.

Амь нэгтэй Монгол түмнээ төрд төлөөлсөн элч нь байж, аюулт өвчний голомтыг устгах итгэл зоригийг бадрааж, өвчин эмгэгийг ялан дийлэх сэтгэлийн хатыг өргөн түмэндээ түгээж, үндэс нэгт Монгол зондоо эрүүл энхийн жаргаланг бэлэглэх эрхэм үйлсэд нэгэн их түрлэг нэмсэн Танд баярлалаа” гэж ээ.

Тус зөвлөлийн ТУЗ-ийн дарга Д.Пүрэв энд ирсэн хүмүүс уг эмийг ууж эдгээд баярлаж явна, мөн Монголын элэгний өвчтэй бүх хүмүүс бидэн шиг баярлаж байгааг хэлмээр байна. Харин С вирусийн эмийг зөвхөн эмчийн хяналтад ууж байхыг иргэдэд захиж өгөхийг сайдаас хүслээ.

Сайд А.Цогцэцэг та бүхэнтэй санал нэгтэй байна гээд, иргэдийн зүгээс хийж буй ажлыг маань үнэлж байгаа нь улам ихийг хийх урам өгч байна, цаашид илүү хичээн ажиллана гэв.

 

ЭМЯ

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …