БНЭУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

15135501_1260558517340469_1288767741_n

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Суреш Бабуг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс, БНЭУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол зэрэг олон салбарт өргөжин тэлж байгааг сайд Д.Ганбат уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэд бүтцийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой болохыг харгалзан БНЭУ-ын Ерөнхий сайд Нарэндра Моди БНЭУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас дээрх хөнгөлөлттэй зээлийг дэд бүтцийн салбарын хөгжилд хөрөнгө оруулахаар шийдвэрлэж, холбогдох шатанд ажлууд хийгдэж байгаа талаар Элчин сайдад мэдээлэл өглөө.

Цаашид Монгол Улсын зам, тээврийн салбарын боловсон хүчнийг Энэтхэгт бэлтгэх, хамтарсан сургалт явуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах, хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, хөгжүүлэх чиглэлээр хоёр талаас шинэ санаачилга, саналуудыг дэвшүүлж, хамтран ажиллахаар болов.

ЗТХЯ

Санал болгох мэдээ

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. …