Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

1-2-702x336

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, эрсдэлийн үнэлгээ хийх, орон нутаг бие даан эхний ээлжийн хариу арга хэмжээ авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнхтулга нар томилогдон ажиллаж байна.

Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, зам арчлалт, төв суурин газрын бэлэн байдлыг хэлэлцүүлж, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Бэрх тосгон, Батноров, Норовлин сумдад ажиллаж, аймгийн Засаг даргад нөхцөл байдалтай холбогдуулан 17 заалт бүхий зөвлөмж өгөв.

Үүнд:

1.Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг томилж цагаан зуд, цагаанаар зудархуу нөхцөл байдалд дахин нарийвчилсан үнэлгээ хийх, зудын нөхцөл байдлыг зураглах, зудын нөхцөл байдал үүссэн үед онцгой байдал, гамшиг үүссэн талаар аймгийн Засаг дарга зарлах эсэхээ шийдэх, тусламжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хүмүүнлэгийн байгууллагуудтай эртнээс хамтран ажиллах, тусламж хүсэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах;

2.Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу тогтоосон аюулгүйн өвс, тэжээлийг хангалтгүй бэлтгэсэн сумын удирдлагатай хариуцлага тооцох, албан тушаалтан бүр асуудал ярих биш, асуудлыг шийддэг байх зохион байгуулалтад анхаарах;

3.Засгийн газрын 322 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг заалт бүрээр нарийвчилан гаргах, аймгийн Засаг даргаар батлуулах

4.Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг зудын гамшгийн үед аймгийн түвшинд, сумын түвшинд, багийн түвшинд, голомтод яаж ажиллах, хаашаа нүүн шилжих бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж батлуулах, Засаг даргын албан даалгавар гаргах;

5.Цаг агаарын хэт хүйтрэл нь малын тарга тэвээрэгт огцом муугаар нөлөөлөх тул залуу малчдад уламжлалт мал маллах арга туршлага, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах, малчдын оролцоог бий болгох, бодит нөхцөл байдлыг малчидтайгаа ярилцах, малчдын хариуцлагыг сайжруулах, иргэний үүргээ биелүүлэх талаар соён гэгээрүүлэх ажлыг хийх, аймгийн Онцгой комиссын гишүүд малчны хотонд, өрхөд хүрч очиж ажиллах;

6.Сумын эрүүл мэндийн төвд шаардлагатай байгаа түргэн тусламжийн автомашины талаарх бодит танилцуулга, зураг, норм хэмжээ, баримт нотолгоог харуулсан материал, судалгааг бэлтгэж Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэгт хүргүүлэх;

7.Сумдын Засаг дарга нарт “Багц мессеж”-ийн нэг жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өгөх;

8.Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нар малчдын шилжилт хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулж, хамтран ажиллах,  төлөвлөгөө боловсруулж, хяналт тавьж ажиллах, зэргэлдээ аймагтай мэдээлэл солилцох, харилцан ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллах, өөрсдийн тусгай журмаар хамтрах;

9.Авто тээврийн газраас зорчигчдын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч хэвших, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, хүн тээвэрлэж байгаагаа эрхэмлэх, аюул ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж аймгийн Онцгой байдлын газрын даргаар хянуулж, батлуулан ажиллах;

10.Зудыг даван туулахад дотоод нөөц боломжоо дайчлан ажиллах;

11.Малын гоц халдварт өвчний голомтын эрсдэлийн зураглал гаргах;

12.Аймгийн Засаг даргыг онцгой комиссын гишүүд, байгууллага бүр хоорондоо ажлаа уялдуулсан, бодит үнэн зөв мэдээ мэдээллээр байнга хангахыг удирдлага бүрэлдэхүүн анхаарах;

13.Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны удирдлагыг үүрэг даалгавраар хангах талаар аймгийн Засаг дарга анхаарах;

14.Өвлийг өнтэй даван туулах олон нийтийн аян, арга хэмжээ өрнүүлэх;

  1. 2016 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдах, гэнэтийн онцгой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл өгөх;
  2. Улсын Их хурлын болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбогдон ажил цалгардах, эзэнгүйдэх, бусад хүндрэл гарч болзошгүй тул төрийн ажлыг яаралтай хэвийн үйл ажиллагаанд оруулах;
  3. Аймгийн хэмжээнд сум, баг бүрээр өгөгдсөн коэфицентийн дагуу хэд хоног тэжээх өвс, тэжээлийн тооцоог гаргах.253

 

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …