Орон сууцны ҮНЭ хэд байна вэ?

“Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаанаас харахад өнгөрсөн 10-р сард ШИНЭ орон сууцны дундаж үе 2.038 мянган төгрөг байна. 

Харин өнгөрсөн оны мөн үе буюу 2015 оны 10-р сарын үр дүнтэй харьцуулахад 0.43  хувийн бууралттай  байгаа бол   өмнөх сараас 0,10 хувиар өссөн үзүүлэлттэй  гарчээ. 

 

Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр нь авч үзвэл:

Сүхбаатар-2.807 мянган төгрөг

Баянзүрх-2.060 мянган төгрөг

Чингэлтэй- 1.967 мянган төгрөг

Сонгинохайрхан-1.561 мянган төгрөг

Баянгол-2.002 мянган төгрөг

Хан-Уул-2.571 мянган төгрөг

Налайх-1.278 мянган төгрөг

Багануур 1.345 мянган төгрөгийн тус тус үнэтэй байна.

2016 оны 10-р сарын байдлаар орон сууцны дундаж үнэ ямар байгааг графикаар харуулъя.

 

zindaa.mn

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …