МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар холбогдох хүмүүсийн хамт өнөөдөр Дархан уул аймагт ажиллана. Тэд өнөөдөр Дархан уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай “Нийгмийн түншлэл-2017” уулзалт хийж, эдийн засгийн хямралын үед орон нутагт нийгмийн түншлэлийг улам бэхжүүлж, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэж, хямралыг богино хугацаанд хохирол багатай давах талаар санал солилцох юм.
Мөн аймгийн ХХҮХ-ийн байранд “Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих зөвлөл”-тэй уулзалт хийх аж.
darkhan.gov.mn