23 сум зудархуу байна

1139-500x336

 Цас их орсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Хангал сум, Дархан-Уулаймгийн Дархан сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал сум (8 аймгийн 18 сум) “Зуд”-ын, Булган аймгийн Тэшиг сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнодаймгийн Баян-Уул, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Сонгино сум, Орхон аймгийн Жаргалант сум, Увс аймгийн Зүүнговь, Сагил, Түргэн, Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цэцэрлэг, Хатгал сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Цагааннуур сум, Хэнтий аймгийн Норовлин сум (9 аймгийн 23 сум)-нд “Цагаанаар зудархуу” нөхцөл үүссэн.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах “Шуурхай ажлын хэсэг”-ийг томилон орон нутагт ажиллуулж байна.

Зам, тээврийн сайдын 2016 оны 43 дугаар тушаалаар батлагдсан улсын болон орон нутгийн чанартай автозам, даваанд “Шуурхай хэсэг”-ийн 47 нэгжид нийт 190 орчим хүч хэрэгсэл ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …