Тусгаар тогтнол эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын Гуравдугаар их хурлаас УИХ-ын гишүүн асан Г.Уянгад хариуцлага тооцож, намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар энэ хүсэлтээ Улсын дээд шүүх /УДШ/-д хүргүүлсэн байна. Харин УДШ хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Учир нь тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзжээ.