Дархан-уул аймгийн Орхон сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа

_mg_2835

Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилготой ажлын хэсгүүд байгуулагдан өнгөрч өдрүүдэд сумдад ажилласан.

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц хууль эрх зүйн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Ганболд тэргүүтэй ажлын хэсэг Орхон суманд ажилласан байна.

Ажлын хэсэгт Орхон сумын Засаг дарга, аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур орчны шинжилгээн албаны дарга мэргэжилтнүүд багтжээ.

Орхон сумын малчин өрхүүдээр орж иргэдтэй хийх уулзалтын үеэр эрүүл мэндийн үзлэг явагдаж холбогдох эм тариаг үнэ төлбөргүй өгсөн юм. Түүнчлэн 101, 102, 103 болон төрийн байгууллагуудын удирдах болон мэргэжилтнүүдийн утасны жагсаалт, цаг үеийн мэдээллийг багтаасан сонин сэтгүүл, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ,эмийн багц, элгэвч, нэмнээ, бээлий зэргийг өгсөн юм.

Орхон сумын 79-ийн тохой, 83, Хөшөөт, Адуун чулуу, Бүрэнтолгой, 96-р зөрлөгт өвөлжиж байгаа нийт 26 өрхийн өвөлжилтийн байдалтай танилцах явцад цаашид цаг агаар хүндэрч цас орвол өвөлжилт цагаан зудархуу болж магадгүй гэдгийг малчид хэлж байлаа.

Тус сумын Нарийны хөндийд хэмжилт хийхэд цасны дундаж зузаан 22 см, нягт нь 0,12 г/смбайсан юм. Цаг уур орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүд цасан бүрхүүлийн хэмжээг олон цэгт тодорхойлж дунджыг гаргах аж. Ингэснээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчдын утсанд мэдээлэх давуу талтай юм.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …