Дархан уул аймгийн Засаг даргын тамгийн газар ХХҮГ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж нэг сарын аян зохион байгуулахаар болжээ.
Энэхүү аяны хүрээнд “Эрхэм чанар” ХХК-тай хамтран протез, ортопедын хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэх, 11 дүгээр сарын 23-ний өдөр ХБИ-дэд зориулсан сургалтыг явуулах, Хэвлэлийн бага хурал хийх, 25-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” хэлэлцүүлэг явуулах, 28-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй” сэдэвт өдөрлөг зохион явуулахаар болжээ. Мөн 12 дугаар сарын 2-ний өдөр Хөгжлийн төв дээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн оёдлын бүлгийн нээлт, 3-ний өдөр Залуучууд театрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөрт зориулсан баярын хурлыг зохион явуулах ажээ.
darkhan.gov.mn