Сүхбаатар аймгийн прокурорын газрын Биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс прокурор ажилтнуудынхаа эрүүл мэнд, бие бялдар, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд шинээр нээгдсэн “Таван” фитнесс төвтэй гэрээ байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн 15 прокурор, ажилтан нар хямдралтай үнээр хичээллэж эхэлжээ.
Тус фитнесс клубт прокурор, ажилтнууд нь ажлаа цалгардуулахгүй чөлөөт цагаараа хамрагдаж байгаа бөгөөд 2016 оны 11-р сарын 21 ны өдөр фитнесс төвийн гишүүдийн дунд явуулсан “Хэвтээ шахалт”-ын тэмцээнд 80 кг-аас дээш ангилалд прокурорын газрын ажилтан Д.Мөнхбат оролцон, түрүүлж тэргүүн байр эзэлсэн байна.