Тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн ялтнуудыг сургалтад хамруулжээ

1479971207_photo-11-16-16-3-28-05-pm

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн захиргааны хяналтанд байгаа шүүхээс хорих ялыг нь тэнсэн хянан харгалзсан, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ныөдөр зохион байгуулсан байна.

Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор П.Зориг, туслах ажилтан Н.Энхболд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга дэд хурандаа Г.Ганхуяг, тус тасгийн ахлах байцаагч, дэд хурандаа С.Лхагвасүрэн, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 10 хорооны хэсгийн байцаагч нар оролцсон ба тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн 89 ялтныг хамруулжээ.

Энэ үеэр Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор П.Зориг сургалтанд оролцогчид тодорхой мэдээллийг өгч сонирхсон асуултанд хариулан, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар сурталчилан ажилласан байна.

 

prokuror.mn

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …