Улс тунхагласны баярыг тохиолдуулж Галдан бошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөв

download-1

Туурга тусгаар, бүрэн эрхэт БНМАУлсаа тунхагласан түүхт баярыг Ховдчууд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд Галданбошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш,Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцов. Энэ үеэр Ховд аймгийн иргэд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт ойн баярыг дахин сэргээсэн нь “Түүхийн үнэнийг марталгүй, эх орон, тусгаар тогтнолоо асар их үнээр олсныг үр хойчид үргэлж сануулах зөв зүйтэй үйл явдал боллоо” хэмээн талархаж байсан юм.

download-2

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …