Гавьяат хуульч, Хошууч генерал С.Дамдиндсүрэн “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цомын эзэн боллоо

img_3937-1-1024x683

Анхдугаар Үндсэн хууль баталж Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн дээд шагнал “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом гардуулах ёслолын арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд 2016 оны 11 дүгээр сарын 25-нд боллоо. “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цомыг  Гавьяат хуульч, Хошууч генерал С.Дамдиндсүрэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нарт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулж өгөв.

img_3938-1024x683

img_3934-1-1024x683-1

Уг арга хэмжээнд  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нарын албаны хүмүүс  оролцлоо.

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …