Өнөөдөр болох үйл явдлууд

ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” Үндэсний бодлогын чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно. БСШУСЯ, ОБЕГ, НҮБ-ЫН хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа уг чуулганаар Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн боловсрол, Сургуулийн барилга байгууламжийн аюулгүй байдал, Сургуулийн гамшгийн менежмент гэсэн гурван чиглэлээр хэлэлцэх юм. Утас: 99249813, 88249813

“TUUSHIN PERMERT” ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: Хоёр жилд нэг удаа болдог МБОИЗ-ын V чуулган “Tuushin Permert” зочид буудалд болно. Утас: 99992097, 99129126

ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ

10.00 цагт: “Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээн болно. Утас: 91995225

УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

11.00 цагт: Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнуудын мал эмнэлгийн байгууллагын чадавхыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх хамтарсан төслийн нээлт Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторид болно. Утас: 88979907

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашид анхаарах асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас: 70008037, 91912312, 98980404

“МОНГОЛ НЪЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Брэндийн хувцас, үнэтэй машинаас татгалзаж хөгшин залуу үл хамааран үүргэвчтэй аялал хийхийг илүүд үзэх болсон ч эдийн засаг хямарсан энэ үед бусад улсуудаар хамгийн хямдаар буюу 20 мянган төгрөгөөс эхэлж аялах нислэгийн тийзийг Айрбүүк Z24 компани Монголд анх удаа хэрхэн борлуулж талаарх хэвлэлийн бага хурал болно.

l

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …