Одоогоос олон жилийн өмнө дөө энэ нөхрийг Хятадын тагнуул гэж байгаад тэгсгээд замхарсансан. Орох оронгүй түрээсийн байранд амьдардаг цөөхөн ядуу даржин ч цөстэй ” чин шударгуу ” хүний дүрд овоо л сайн бүүр их олон жил амжилттай хувирч буй эр .
Өдгөө 81 насыг зооглоод буй Далай лам Монголд ирснээр Хятадаас зээлэх гэж байсан хамаг мөнгө будаа болчихлоо гэж халаглаж суугаа ” эх оронч”.
Тэгсэн мөртлөө болоогүй ээ хадаг яндар тэврээд Далай лам уруу гүйсэн гэх.
Өнөөдөр нас дээр гарсан хүнд Монголд дахин дахин ирээд байх цаг хугацаа, бие лагшин хэдий л үлдээ аж даа.
Харин би хувьдаа бол Хятадаас зээлэх тэр их мөнгө бүтэхгүй болсонд баяртай байна.
Өчнөөн жил өр зээл аваад эрхэм дээдэс та нар л хувааж идэхээс Монголын 3 хан сая иргэдэд наалдсан нь юу билээ ?
26 жилийн туршид гадны орноос авсан зээл тусламжаараа ядаж нэг ганцхан замынхаа асуудлыг ч шийдчихэж чаддаггүй улс орон дахин дахин өр зээлээр ер нь яахын???
Өөрсдөөсөө их малтай атлаа идэх махгүй,сүүгүй, махаа гаднаас авья гэдэг улс оронд ер нь мөнгөн зээл ямар хэрэгтэй юм.
Зээл тусламж авлаа гээд олигтой ганц үйлдвэр барьдаггүй, эмнэлэг сургууль болгодоггүй баар сав л дүүргэдэг бид тэр их мөнгөөр яах вэ?
Болж л өгвөл амрая, цэнгэе гэцгээх төрийн түшээдтэй, дээр дооргүй ижил болцгоосон энэ тал дээр бол.
Дээгүүрээ хувааж иддэг та нарын төлөвлөгөө тасраад үхэх ихдээд, уйлах багадаад байнаа даа янз нь.
Таны сонин сонин яриаг ухаж ойлгох ухаан үл хүрнэм.
Тэр ч бүү хэл эх орныхоо дархан хилийг хамгаалахад хилийн цэрэг байх огтхон ч шаардлагагүй хэдэн бороохойтой цагдаа нар зогсож байхад л болчихно, дархан хилийнхээ зурвасаас танаж наашлуулая ч гэж байх шиг бас болоогүй ээ үүнийгээ Нямка агаа олоон жил тархиа гашилган бодож байж одоо л нэг юм түүнээ их хуралд оруулан батлуулан дэмжүүлж байгаа эх оронч “гарамгай баатар ” .
Та ер нь хэн бэ? Үнэн гэдэг үгээр гаднаа зэвсэглэж, худал хуурмаг дотор нуугдан, муур багш лугаа өчнөөн жил Монголын төрд морилсон та яг хэн бэ?…
Таныг ядуу даржин байгаасай гэж огтхон ч хүсээгүй, та баяжиж болноо,бүүр алтан байшинд амьдарсан ч эх орныхоо төлөө гэх зүрх сэтгэлтэй байх аваас би мөргөнөм тийм хүмүүст.
Таныг их л сүрхий ярьдаг шигээ эх орноо жаахан ч атугай өндийлгөх гэж боддог эх оронч хүн байгаасай гэж хүссээр горьдсоор яваа олон хүмүүсийн л нэг би.
Харамсалтай нь үнэхээр Монголын төлөө гэсэн хүний амнаас иймэрхүү маягийн үг үйлдэл гарах уу?
Улс орон чинь яаж л газар нутгаа тэлэх билээ гэж боддог байтал яаж ийгээд танах багасгах жижигрүүлэх санаатай ч гэх шиг, та чинь юу солиороод байна вэ ???
Би бол баруун аймгийнханд дуртай, дуртай. Ажилсаг ,сайхан чанарууд ихтэй олон хүмүүсийг харж байлаа. Тиймээс яс үндсээр хараан зүхэж хагалан бутаргагсадад дургүй.
Харин Нямдорж гуай таны хэлдэг үг чинь худал, хуурмагаар дүүрч, Хятадын хөнжилд шурган орох санаатай энэхүү хорон төлөвлөгөөнд чинь үнэхээр дургүй хүрч байна.
Таны худал амласан орон гэргүй оочих аягагүй чухам ядуу , төрийн хар хүн мэтээр бүтээдэг дүр чинь цоорох цоорохдоо бүр дотроос нь жинхэнэ хятаджсан Нямдоржтон харагдаад байх юм .
Үхээд ч барахгүй их хөрөнгийг Монголын ард түмнээс ил нэг далд нэг салгаж хураасан эрхэм та одоо больчихвол яасан юм бэ?…
Монгол маань хэдийгээр, азаар, энхтайван дайн дажингүй сайхан орон хэдий ч энэ тусгаар улсад Хилийн цэрэг нь нүд цавчилгүй дархан хил ,тусгаар тогтнолоо хамгаалж байх ёстой гэдгийг захын нэгнээр заалгахгүй ойлгочих толгой танд эрхбиш байлтай.
Та ер нь хэн бэ Ц.НЯМДОРЖ ГУАЙ????
Шулуухан хэлчихэд та амаараа би Хятадын тагнуул бишээ , намайг гүтгээд байна, би орох оронгүй ,түрээсийн байрны ядуу эр гэж хэлэх ч харин үйлдэл чинь дотор газар худалдагдсан их гарын зүгээр нэг наймаачинаас хальсан , шударга үнэний хуурамч баг өмсчихөөд шулмын хор цацаад яваа асар хорлонт нэгэн л харагдаад байна даа Нямдорж гуай та.
Энэ хүнийг ихэд сайн томруулдаг шилээр дотор гаднагүй харах хэрэгтэй юм даа бид.
Эх орныхоо биш өөрсдийн эрх ашгийн төлөө, дотор газартай ханьсаж их юм ханцуйн дотроо наймаалцахад томоос том үүрэг гүйцэтгэж яваа хүн дээ НЯМДОРЖТОН ТА.
Та баруун аймгийн угшил гарвалт Монгол хүн биш, нэг л их наанаа шударгуу үнэн мэт хийцтэй, Хятад агаа нарын нутгаас гарвалтай ихээс их зоосны нүхээр орж гараад ,ойж буугаад могойн хор гартаа эргэлдүүлээд Монголыг нэг л залгичих гээд явж буй хүн шиг л үзэгдэж байх юм .
Яруу найрагч Хулганайн Тэргэл Чикаго хот