Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн 6 дүүргийн прокурорын хяналтанд байгаа “албадан ажил хийлгэх ял”-тай ялтнуудаар тээврийн хэрэгслийн зорчих хэсэг буюу замын хөвөө хэсгийн цасыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгууллаа.
Уг ажилд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа “Албадан ажил хийлгэх ял”-тай 6 ялтныг оролцуулсан ба туслах прокурор Г.Чагдар ялын биелэлттэй газар дээр нь очиж танилцжээ.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтанд албадан ажил хийлгэх ялтай ялтан байхгүй ба бусад 5 дүүргийн 36 ялтнуудыг хамгийн их халтиргаа, гулгаа үүсдэг, автомашин олноор зорчдог хэсэг болох Нарны гүүрний доор орших автозамаас 10 дугаар хороолол хүртэлх автозамын цасыг цэвэрлүүлэх ажлыг хийлгэж байх ба цаашид өөр бусад дүүргийн замыг цэвэрлэх ажлаар үргэлжлэх юм байна.
Дээрх зохион байгуулалтын ажилд Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн оролцож ажлын багажаар хангаж ажиллаж байна.
prokuror.mn