Сансрын тээвэрлэгч “Прогресс МС-04” Орос-Монголын хилийн ойролцоо унасан байж болзошгүй

Сансрын тээвэрлэгч “Прогресс МС-04” хөөрсний дараа холбоо тасарсан бөгөөд Сибирийн зүүн-өмнө зүгт унасан байх магадлалтай аж. “Хөлгийн зарим хэсэг Орос-Монголын хилээс холгүй орших Тува улсын газар нутаг дээр унасан байж болзошгүй” гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Байконурын сансрын станцаас хөөргөсөн “Прогресс МС-04” тээвэрлэгч хөөрсний дараахан телеметрт нь асуудал үүссэн талаар “Роскосмос” пүрэв гаригт мэдээлж байсан билээ. Энэхүү тээвэрлэгч хөлөг нь Олон улсын сансрын станцад хоёр тонн гаруй ачаа хүргэхээр хөөрсөн аж. Уг ачаанд хосолсон хөдөлгүүрийн төхөөрөмжийн болон цэнэглэх системийн савтай түлш, ус, хий, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжүүд, хүнс тэжээлийн зүйлс бүхий савнууд, хувцас, эм хэрэгсэл, багийн гишүүдэд зориулсан хувийн ариун цэврийн хэрэглэлүүд орсон байна.

“Прогресс МС-04” сүйрсэн тохиолдолд ирэх хоёрдугаар сард хөөргөхөөр төлөвлөөд буй “Прогресс-МС05” тээвэрлэгчийг хугацаанаас өмнө илгээх аж.

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …