“Сургуулийн эргүүл” 2016 дэвжээ тэмцээн боллоо

d-1-1-1024x576

 Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗСЗөвлөл, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын Цагдаагийн Хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэстэй хамтран Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээнийг энэ сарын 02-ны өдөр 17 дугаар сургуулийн Урлаг зааланд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний зорилго нь “Сургуулийн эргүүл” болон Өсвөрийн цагдаа бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, сурагчдыг сургуулийн орчинд болох эрсдэлээс хамгаалах, сургуулийн аюулгүй орчин бүрдүүлэх, хууль тогтоомжийг сурталчилахад чиглэгдсэн юм.

            Тус тэмцээний шүүгчээр  Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрах, бага боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Байгаль, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гэр бүл, хүчирхийлэлийн асуудал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтөр нар ажиллалаа.

Тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 8 сургуулийн “Өсвөрийн цагдаа бүлгэм”, сургуулийн эргүүл эцэг эхийн төлөөлөл, сургуулийн багш, нийгмийн ажилтан нар  гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагч нар, баг бүрт Монгол Улсын хууль, эрх зүйн актуудын хүрээнд асуулт, хариулт, бусад үзүүлэлт гэсэн 5 төрлөөр өрсөлдөж оюун ухаан авьяас чадвараа дайчлан оролцлоо.

Дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль 4,06 оноогоор Тэргүүн байр, 117 дугаар сургууль 3,9 оноогоор 2 дугаар байр,  17 дүгээр сургууль 3,8 оноогоор  3 дугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

d-3-1-1024x576

d-4-1-1024x576

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …