Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

15387628_1104168166366405_1231482742_oӨнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн ЗДТГ-ын хурлын танхимд болж өнгөрлөө.

Шуурхай зөвлөгөөнд ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ж.Раднаабазар, Засаг даргын орлогчид, ЗДТГ-ын дарга, хороод, албан байгууллагын дарга, менежерүүд нийлсэн 50 гаруй хүн оролцлоо.

Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн ЗДТГ-ын Шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгавар болон биелэлтийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

Өнгөрсөн 14 хоногт дүүргийн хэмжээнд цас цэвэрлэгээний ажлыг эрчимтэй зохион байгуулж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, ЕБС-ийнахлах ангийн сурагчдыг цас цэвэрлэгээнд татан оролцуулсан.

Цас цэвэрлэгээнд 1021 сурагч, боловсролын байгууллагын 81 багш, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 325 оюутан, 62 багш оролцож нийт 3,7 км явган болон авто замын цас, мөсийг цэвэрлэжээ.

Мөн Зэвсэгт хүчний 353, 014 дүгээр ангийн 120 хугацаат цэргийн албан хаагч, 30 ажилтан, Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах 28 дугаар ангийн 30, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 25 албан хаагчдыг оролцуулан нийт 4,5 км авто замын цэвэрлэгээг зохион байгуулж ажилласан.

15354244_1104168163033072_186993904_o

Цасих хэмжээгээр орсны дараахан буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд нийт 2 тонн давс, 4,7 тонн хайлуулах бодисыг нийтийн эзэмшлийн газар, авто замуудад цацсан байна.

Мөн хороод Налайх дүүргийн алслагдсан газарт болон отроор өвөлжиж байгаа малчдын судалгааг 16 үзүүлэлтээр гаргах маягтын дагуу 274 малчин өрхийн дэлгэрэнгүй судалгааг нэгтгэн гаргажээ.

Төрийн бүх байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн edoc.ub.gov.mn программыг албаны хэрэгцээнд бүрэн нэвтрүүлж ажиллаж байна зэрэг өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийн талаар нэгтгэсэн дүн мэдээг танилцууллаа.

Дараагаар нь дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, ЗДТГ-аас тус тус товч мэдээлэл хийсэн юм.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн Цагдаагийн хэлтсээс захиргааны 636 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан бол зөрчил гаргасан 615 иргэндзохих торгууль оногдуулж, 6 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай шүүхээр баривчлуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 иргэний авто машин жолоодох эрхийг хасаж арга хэмжээ авсан байна.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс ослын 7 дуудлага, 1 мэдээлэл, объектын гал түймрийн 3 дуудлага гарч ард иргэд, аж ахуйн нэгжийн 70 гаруй сая орчим төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан байна.

ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл мэдээлэлдээ “Сүүлийн үед ирж байгаа гомдол мэдээллийн дийлэнхийг төрийн албаны хүнд сурталтай холбоотой гомдол эзэлж байна. Тийм учраас төрийн албыг авлига, хүнд сурталгүй болгохын тулд хичээж ажиллах нь чухал. Мөн албан хэрэг хөтлөлтөнд онцгой анхаарч ажиллахыг сануулья” гэсэн юм.

15388827_1104168169699738_2078193958_o

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ж.Раднаабазар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

“Шинэ оныг хоггүй угтах зорилгоор оноос өмнө бүх нийтийн их цэвэрлэгээг 2 удаа зохион байгуулна. Дараалсан 2 хагас сайнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүх байгууллага идэвхи санаачилгатай оролцохоос гадна хороод айл өрх, аж ахуйн нэгжийг сайн зохион байгуулах, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2016 оны ээлжит тооллогыг шуурхай зохион байгуулж, хугацаанд нь дуусгах, цаашид хүйтний эрч улам чангарч, цас нэмэгдэн орох цаг агаарын төлөв байдал гарсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, бэлтгэлээ сайн базааж ажиллах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс хэрэгжүүлэх, шинэ жилийн баяр ёслолыг төсвийн мөнгөөр зохион байгуулахгүй байх” зэрэг үүр даалгаврыг өгөв.

Мөн ИТХ-ын дарга Б.Нэргүй “Манай дүүрэгт 2017 оны төсөв маш хүн батлагдсан. Тиймээс байгууллагын удирдлага, дарга менежерүүд та бүхэн илүү зохион байгуулалттай, хэмнэлттэй ажиллах шаардлагатай. Мөн төсвийн хөрөнгөөр шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулсан удирдлагуудтай хатуу хариуцлага тооцохыг анхааруулья. Боловсролын хэлтсийн дарга болон Засаг даргад анхааруулж хэлэхэд анги хамт олны шинэ жил зохион байгуулах нэрийдлээр сурагчдаас мөнгө авахгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн юм.

Ийнхүү богинохон хугацаанд өмнөх 14 хоногийн ажлаа дүгнэж, байгууллагууд мэдээллээ солилцон, цаг үеийн шинж чанартай хугацаатай үүрэг даалгавар авснаар өнөөдрийн шуурхай зөвлөгөөн өндөрлөв гэж Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …