12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна

b9f7ef94871349eforiginal

12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр (8-10 нд) хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Хоёрдугаар арав хоногийн дундүеэр(14-17 нд) хүйтний эрч чангарч голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Хугацааны эхээр (11-13 нд) зарим газраар, дунд үе болон сүүлчээр (14-17, 18-20 нд) нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи эхэн болон дунд үеэр (11-13, 14-17 нд) зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Гуравдугаар арав хоногийн эхээр (21-23 нд) хүйтний эрч бага зэрэг суларна. Дунд үеэр (24-27 нд) хүйтний эрч чангарч голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр (21-23, 28-31 нд) ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй, цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаарна уу.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …