Ц.Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

1481091648_5552cc5f3df01_asdasdasdasdasdasd

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон байна.

Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан зарлигийг уншиж танилцуулав.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Зориг өөрийг нь дэмжиж, Ерөнхий шүүгчид дахин нэр дэвшүүлсэн Улсын Дээд шүүхийн шүүгчдэд талархаж буйгаа онцлоод хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …