Ч.Улаан сайд Солонгос улсад нурууны хагалгаанд оржээ

20130823155343.jpg

Солонгосын Кёнгбукду аймаг өнгөрсөн оны 3 сараас эхлэн Күми хотын Нэгдсэн төв эмнэлэгт гадаадаас   эрүүл мэндийн чиглэлээр ирэх  жуулчдыг  хүлээн авахаар болж  ойрын хөрш Хятад, Монгол  орнуудад  сурталчилгаагаа  хийж байгаа   билээ.

Үүний ачаар Монголоос л гэхэд энэ оны 8 сарын дундуур 10 гаруй иргэд ирж эмчлүүлээд байгаагийн дотор Монгол улсын Сангийн сайд Ч.Улаан багтжээ.

Тэрээр өнгөрсөн 16-ны өдөр тус эмнэлэгт ирэн хэвтэж , 19-ны өдөр ,  нуруундаа  суулгасан  зөөлөн эд орлуулагчаа шинээр солиулан суулгах   мэс засал хийлгэсэн бөгөөд мэс заслын үр дүн маш сайн хэдий ч    мэс заслынхаа дараах эмчилгээгээ Солонгос улсад  14 хоног  хийлгээд , 8 сарын сүүлээр   эх орондоо буцна гэжээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …