Цэцэрлэгийн багш нарт “Дотоод орчны агаарын бохирдол, урьдчилан сэргийлэлт” сэдвээр сургалт хийв

“Дотоод орчны агаарын бохирдол, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн судлаачид 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 106-р цэцэрлэгийн нийт 78 багш, ажилчид, эцэг эхийг хамруулан зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэлээ:

1.    Дотоод орчны бохирдол гэж юу болох? дотоод орчны бохидол үүсгэгчид, дотоод орчны бохирдлын улмаас үүдэх өвчлөл, сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх талаар сургалтыг явуулсан.

2.    Цэцэрлэгт хэрэглэгдэж буй ариутгал, агааржуулалтын тоног төхөөрөмжийн талаар зөвлөгөө өгч, агаарын бохирдлын эсрэг “Энгийн дадлаар эрүүл амьсгалцаая” аяныг иргэн бүр идэвхи санаачлага гарган өөрсдийн эрүүл мэндийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

 

 

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …