Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайлан сонсож, дүнг хэлэлцлээ

Нийгмийн даатгалын Үндэсний Зөвлөл 2016 оны 12-р сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайланг сонсож хэлэлцлээ. Одоогоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 557 тэрбум төгрөгийг есөн хувийн хүүтэйгээр банкинд байршуулсан.

Харин Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү нь 15 хувь байгаа нь ихээхэн мөнгөний орлогын боломжоо алдаж буй хэрэг гэж салбарын сайд хэллээ. Тиймээс бодлогын хүүнээс 6 хувь доогуур байгаа нь 557 тэрбум төгрөгийн орлогодвол зохих хүүнээс 30 орчим тэрбумыг алдаж байгаа зэргийг харгалзан банкинд харилцах хэлбэрээр байршиж байгаа 80 орчим тэрбум төгрөг, хадгаламж хэлбэрээр байршиж буй 557 тэрбум төгрөгийг нийлүүлээд банкуудад дахин байршуулахдаа хэд хэдэн шаардлага тавихаар шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт, Монголбанкны бодлогын хүүнээс доошгүй буюу 15 хувиас багагүй хүүтэй. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор тэтгэвэр тавьж байгаа, тэтгэврийн зээл олгож байгаа банкуудтай харилцан тохиролцох замаар буюу маржинаа тохирох нөхцөлөөр байршуулах санал тавьсан. Үүний мөрөөр Төрийн банк, ХААН банкнаас саналаа ирүүлээд байгаа аж. Цаашид бусад банкууд ирүүлж, дээрх ажил хэрэгжсэнээр тэтгэврийн зээлийн хүү буурна гэж Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам үзэж байна.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …