Дарханд эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 55 жилийн ой тохиож байна

Дарханд эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 55 жилийн ойн баярын хурал энэ сарын 15-ны өдөр боллоо. Баярын хуралд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогчА.Түвшинбат оролцож тус салбарынханд баярын мэнд дэвшүүлсэн юм. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй “Дархан-Уул эм хангамж” ХХК нь хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангаж, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэхийг төлөө ажилласаар ирсэн. Өнөөдөр тус байгууллага Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 54 эмийн санг зайлшгүй шаардлагатай 484 нэрийн эм хэрэгслээр ханган ард иргэддээ үйлчилж байна.

“Дархан-Уул эм хангамж” ХХК нь Дархан хотын суурь тавигдаагүй байхад Сэлэнгэ аймгийн Дархан өртөө хэмээгдэх сууринд “Эмийн мухлаг” нэртэйгээр байгуулагдаж байсан ажээ. Улмаар Дархан хотын суурь тавигдан их хотын бүтээн байгуулалт өрнөх үеэр мухлаг эмийн сан болон өргөжсөн түүхтэй.

М.ГҮНЖИЛХАМ

 

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …