Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжууллаа

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран зорилтот бүлгийн 19 иргэнийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр цахим үнэмлэхийг  Чингэлтэй дүүргийн “Ёслолын танхим”-д гардуулан өглөө. Энэхүү аянд хорих ангид хүмүүжиж байгаа 2, цэрэгт алба хааж байгаа 8, бусад хороодоос 9 иргэн тус тус хамрагдсан байна.  Мөн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн “Ёслолын танхим”-д 6-р хорооны 2 иргэнийг ёслол хүндэтгэлтэй бүртгэн гэрлэлтийн гэрчилгээг гардуулан өглөө.

 

 

 

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …