ЦЭВЭР АГААР- ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдын бүтээлээс …
БГД-ЭУЦ-ийн сурагч 117 ангийн сурагч Б.Мягмарсүрэн
Агаар бол амьдралын эх үүсвэр билээ. Агаар үгүй бол жингүйдэлтэй орчинд нуруундаа баллонтой агаар эрүүл, аз жаргалтай, урт удаан амьдрах нь бүтэшгүй зүйл. Өнөөгийн нийгмийн хар бараан асуудал, хүмүүсийн зохисгүй харьцаа, хандлага бүр бидний агаарыг бохирдуулж буй нь нууц биш. Монголчууд бид чинь дэлхийн хуурай газрын талыг эзэлж, дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа хаана нь ч эрх дураараа цэвэр агаараар амьсгалж байсан улс.
Харин ардчилалд шилжсэн нийгэмд хүмүүс эрхээ эдэлж байгаа нэртэй үүргээ умартан, бие биенээсээ цэвэр агаарыг булааж, хулгайлж, бохирдуулж байна. Утаа тортогтой агаарт хүмүүс хахаж цацан амьдрах тун бэрхтэй адилаар бохир нийгэмд иргэд хэрхэн амьдарч чадах билээ.
Үг бол навч, навч ихтэй модонд жимс их ургадгийн адилаар бохир агаар шиг хор уршигтай өнөөгийн утаат нийгмийг бид хичнээн шүүмжилж яриад ямар хэрэг байх билээ. Гёте хэлсэн байдаг, “Хүс, хий, хүр” гэж.
Цэвэр нийгмийг эхлээд бид хүсье, харин дараа нь хамтдаа хийе. “Цэвэр агаар бол эрүүл ирээдүй”. Гэхдээ мод тарих нь тарина биз, хогоо хогийн саванд хийх нь хийнэ л биз, надаар дутвал гэж дээ хэмээн хүмүүс боддог. Энэ бол бохир агаартай нийгмийн шинж юм. Улаанбаатар хотын хэмжээнд жилд утаанаас болж жилд хэдэн мянган хүн нас барж, уушгиа бохирдуулж байхад бид ингэж бодсоор л байна.
Хүмүүсийн сэтгэлгээ дорой нийгэм бохир буйгаас бидний эх дэлхий бохирдож, амьсгалах агаар үгүй болж байна. Таны дулаан машиндаа суугаад явж байхад, таны машинаас гарсан утаа агаарын бохирдлыг 1.3 хувиар нэмж, гарандаа тамхи салаавчлан сорж зогсох үед агаарын бохирдол 0,4 хувиар ихэсч, бидэнд цэвэр агаар өгч буй моднуудыг тайрч барилга байх үед, цэцэгнүүдийн тасалж нүдээ баясгах үед амьсгалж буй агаар тань “Цэвэр агаар” биш “угаар” болж буйг анзаарах сөхөөгүй, завгүй, бухимдаж явдаг. Бид ирээдүйгээ үр хүүхэддээ өвлүүлж байна. Найман зууны тэртээ дайн тулаантай хэцүү үед ч өвөг дээдэс минь мод хугалж, агаараа бохирдуулаагүй байхад глобальчилсан энэ их энх тайван үед бид яагаад эх дэлхийтэйгээ ийм хэрцгий хандана вэ?
Агаар бохирдсоноос хүмүүс байтугай, амьтдад асар их хор хөнөөл учирч байна. Жилийн гурван улиралд утаа тортгоор амьсгалан иргэд зуны улиралд аль биед сайн гэсэн амьтдаа агнаж, экологийн тэнцвэр алдагдуулсаар.
Өнөөдрөөс ухаарч эрүүл ирээдүйн төлөө, мөн цэвэр нийгмийн төлөө тархиндаа их цэвэрлэгээ хийж, ярих биш үйлдлээрээ хийж бүтээцгээж чадвал бидний ирээдүй ч мөн адил эрүүл, аз жаргалтай байж, амьсгалж буй агаараа цэвэрлээд зогсохгүй нийгмээ ч бохирдлоос салгах болно.
Зөвхөн амьсгалах агаараар бус нийгмээ ч мөн утаанаас нь салгацгаая.
НЭМХ