Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” цэргийн нисэх онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр “ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” нисэх онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Зам, тээврийн салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа ах дүүгийн найрамдалт харилцаатай Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээсэн байна.

Мөн ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов болон “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгч О.В.Белозёров нарт эмгэнэлт явдал тохиолдсон энэ өдрүүдэд уй гашууг хуваалцаж, гүн эмгэнэл илэрхийлсэн албан тоот илгээжээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …