Ховдчууд “Ногоон Элч-2016”-г Ногоон эдийн засаг, Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ, Ногоон ажлын байр, Ногоон боловсрол, Ногоон байгаль гэсэн таван номинациар шилдгийн шилдгүүдийг шалгаруулав.
Ногоон эдийн засаг номинацид Хас банкны Ховд салбар шалгарлаа. Өнөөдрийн байдлаар ХасБанкны Ховд салбар болон өргөжиж 16 ажилтантай 1 салбар 1 өргөтгөл нэгжтэйгээр Ховд аймгийн Жаргалант сум болон Хөшөөт тосгон, Ховд сум, Буянт сумын иргэдэд банк санхүүгийн үйлчилгээг үзүүлж, иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
ХасБанк нь байгаль орчин ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг зээлийн хөнгөлттэй нөхцлөөр байнга дэмжин ажиллаж байгаа бөгөөд Энэ хүрээнд 2016 онд 391,7 сая төгрөгийн зээлийг иргэн аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.
Ногоон элч 2016 –ын “Ногоон үйлдвэрлэл үйлчилгээ” номинацид Жаргалант сумын Бугаан гол, Хан орд захын хаягдал ясыг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрдэж байгаа насны дурсамж хоршооны Яс боловсруулах үйлдвэр нэр шалгарав.
Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр нь хаягдал ясыг боловсруулж тосон түрхлэг, зулын тос, гахай тахиа, үхэр бог малын тэжээл,ясны шөлний бэлдмэл, ясны нугаш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.
Ногоон ажлын байр номинацид Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоог шалгарсан байна. Тус холбоо нь Ховд амгийн 16 сумын 8934 малчныг холбоондоо нэгтгэн ажиллаж байгаа бөгөөд бэлчээрийн нөөцийн тогтвортой ашиглалтыг дэмжих, малчдыг зах зээл, эдийн засгийн харилцаанд идэвхтэй, үр өгөөжтэй оролцуулах, шинэ мэдлэг, мэдээллийг хурдацтай авах боломжийг бүрдүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Ногоон боловсрол 2016 номинацид Ховд аймгийн Жаргалант сумын Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Прогресс дунд сургууль шалгарсан байна. Порегресс сургууль нь хүүхэд багачуудад ногоон амьдралын хэв маягийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд чиглэсэн олон нийтийн арга хэмжээнд хүүхэд багачуудыг татан оролцуулах, байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, байгалийн нөөцийг зөв зүйтэй ашиглах хэмнэхэд чиглэсэн боловсролыг сурагчиддаа олгоход анхааран ажиллаж байгаа юм.
Ногоон элч 2016-ын Ногоон байгаль номинацид Жаргалант сумын иргэн Балжиннямын Бадамхорлоо шалгарав.Балжиннямын Бадамхорлоо нь 1996 оноос хойш өнөөг хүртэл 20 жилийн хугацаанд хоёр дахь ч түүхий эд цуглуулан хог хаягдлыг бууруулан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд шингэн хүнсний үйлдвэрийн сав баглаа боодол, хог хаягдлыг буцаан төвлөрүүлж, АПУ, МCS, Арвайн үндэс гэх мэтийн компиануудад архи, шар айрагний шил, хуванцар савыг буцаан нийлүүлсээр иржээ. 20 жилийн хугацаанд тэрээр 5 сая гаруй архи пивоны шил, хуванцар савыг цуглуулан тушаасан байна.
khovd.gov.mn