“Оюутан цагдаа 2016” төслийнхөн цагдаа нарт аарц тараалаа

Шинэ жилийн өмнө буюу 2016 оны арван хоёрдугаар сарын гучны өдөр “Оюутан цагдаа – 2016” төслийн СБД-н оюутан цагдаа нар “Тусч баавгайн бамбарууш” ТББ-тай хамтран СБД-н цагдаа ах эгч нартаа халуун аарц өгч үйл ажиллагааг нь дэмжжээ. Тус арга хэмжээг санаачилсан СБД-н 2016 оны оюутан цагдаа М.Ганцацрал, Э.Номин-Эрдэнэ нар:

– “Халуун хүйтнийг ажралгүй, хүүхэд багачууд, хөгшид настангууд гэлтгүй Монголынхоо бүх ард түмний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа цагдаа нартаа үргэлж баярлаж явдаг болохоор тэднийг даарч хөрөхөөс нь бага ч болтугай сэргийлж, шинэ ондоо дулаан яваасай гэж халуун аарц тараах ажлыг зохион байгуулсан юм аа” гэж баяртайгаар ярьж байсан юм.

Сэтгүүлч  С.Оюун-Эрдэм


Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …