Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 50 минутад Тэнүүн – Огоо ХХК-ны Ч:2 “Шархад 3, 4 хороолол”-ын чиглэлд явж байсан автобусанд 50 нас орчмын эрэгтэй МУБИС-аас сууж, арслантай гүүр өнгөрөх үед автобусан дотор гэнэт ухаан алдаж унасан байна. Тухайн автобусны жолооч Ж.Өлзийтайван түргэн дуудаж Баянзүрх дүүргийн эмнэлэгт өөрийн биеэр хүргэж өгчээ.

Гэтэл medee.mn сайтад автобусны жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа нас барж, жолоодлогоо алдан урд байсан машинаа мөргөн осол аваар гаргасан гэх зэргээр худал, ташаа мэдээллийг олон нийтэд цацсанд харамсаж байна.

Нийслэлийн тээврийн газар

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …