Б.ЗАЯА
Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг 18 жилийн өмнө хөнөөсөн хэрэг шүүхээр шийдэгдлээ. Дөрвөнөдөр үргэлжилсэн шүүх хурал, түүний эргэн тойрон дахь үйл явц, бүр шүүгчдийн шийдвэр уг хэргийг 18 жилийнөмнөхөөс ч ээдрээтэй болгов. Цагтаа улс төрийн захиалгат аллага гэж хууль, цагдаагийн аппаратуудад ажиллажявсан эрхмүүдээс эхлээд улс төрийн хүрээнийнхэн хүртэл мэдэгдэж байсан уг хэргийг ахуйн хүрээний аллага гэжшүүхийн шийдвэрт онцолсон нь эхний эргэлзээ, хариулт нэхсэн асуулт болов.
Ерөнхий сайд болохоор нэр нь яригдаж байсан улс төрийн нэрт зүтгэлтний амийг онц хэрцгийгээр хөнөөсөнхэргийг Монголын хууль, цагдаагийнхан 18 жилийн турш мөрдсөн нь улс төрийн захиалгат байх магадлалыгулам бататгасан явдал болсон. Түүнчлэн ял сонссон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартоноосон шүүхийн шийдвэрт тэднийг бүлэглэн шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц хэрцгийгээр, насанд хүрээгүйэтгээдийг хэрэгт татан оролцуулсан хэмээн буруутгасан байв. Үүнээс үзэхэд шүүх захиалгат хэрэг болохыгтогтоосон ч уг хэргийн захиалагч хэн байсныг олон нийтэд ил болгосонгүй. Энэ нь Монголын ард түмнийгбухимдуулсан, гайхашруулсан асуудлын нэг яах аргагүй болоод байна. Үүнээс гадна хэргийн цорын ганц амьдгэрч Б.Булган шүүх хуралд гэрч, яллагдагчийн аль алиных нь байр суурьнаас оролцоогүй, яллагдагчаартатагдаад байсан Э.Бат–Үүл сураг алдарсан нь хардлага төрүүлж байгаа юм. Энэ мэт эргэлзээ төрүүлсэн олонасуулт шүүх хурлын дүнгээс урган гарсаар байна.
Шүүх хурлын шийдвэрийн талаар хохирогч, яллагдагчдын ар гэр болон прокурор, улс төрийн хүрээнийхэн байрсууриа илэрхийлснийг хүргэе.
С.Оюун: С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН ХЭРЭГ ЭНЭ ШҮҮХ ХУРАЛДААНААР ДУУСГАВАРБОЛОХГҮЙ
/С.Зориг агсны дүү/
–Зохион байгуулалттай аллагад өртөн амь насаа алдсан С.Зоригийн ар гэрийнхэн, хохирогчдыг төлөөлөндараах мэдэгдлийг хийж байна. Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна.Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдохгүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцааншийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн хяналтынпрокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль альнь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд манай өмгөөлөгч бидний байр суурийг хууль зүйн үндэслэлтэйгээртайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нартхолбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна.
/Шүүхийн шийдвэрийн дараах мэдэгдлээс/
Л.Жавзмаа: ХҮҮ МИНЬ ХИЙГЭЭГҮЙ ХЭРГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯЛ СОНСЧИХЛОО
/Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж/
–Шүүх хурал үнэхээр худлаа явагдлаа. Шүүх бүрэлдэхүүн, шүүгч нар худал шийдвэр гаргасан. Миний хүүталийгаач С.Зоригийн амь насанд хүрээгүй. Ард түмэн минь би яах вэ. Надад туслаач. Эх хүн хүүгээ иймбайдалтай байлгамааргүй байна. Хүү минь хийгээгүй хэргийнхээ төлөө ял сонсчихлоо. Би хүүгээ ийм хэрэгторчихно гэж бодоогүй. Хүүд минь 25 жил хорих ялын дээд хэмжээ оноолоо. Ингэж шүүж болохгүй. Би давжзаалдана. Маш их гомдолтой байна.
/Шүүх хурлын дараа хэвлэлд өгсөн ярилцлагаас/
Ц.Нямдорж: БУЛГАН ГЭРЧ, ХОХИРОГЧ, СЭЖИГТЭН, ХОЛБОГДОГЧИЙН АЛЬ НЬ ВЭ?
/УИХ–ын дэд дарга/
–С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүс хүн амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол шүүх хурлаанээлттэй хийх хүсэлтийг хүлээж авалгүй хаалттай шийтгээд хаядаг. Ийм юм хэрхэвч байж болохгүй. Хууль зүйд“Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан нь дээр” гэдэг нэг том зарчим байдаг. Гэмгүй хүнийгшийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг. Энэ дуулиан шуугиантай хэргийг яагаад ингэжолны нүднээс далд шийдээд байгаа юм бэ. Бүр гайхашрал төрүүлээд байгаа нь Булган гэх эмэгтэйг бүтэн жилхорьсон. Гэтэл тэр одоо гэрч, хохирогч, сэжигтэн, холбогдогч ч биш болсон. Ингэж болдог юм уу. Тэр хүнийг жилхорих эрхийг шүүгч л өгч байгаа. 1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна.
/Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгнээс/
Б.Энх–Амгалан: С.ЗОРИГИЙН ХӨНӨӨСӨН ХЭРЭГ НОТЛОГДСОН
/Улсын ерөнхий прокурор/
–С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг нотлогдсон. Шүүхэд шилжүүлсэн. Шүүх удаан хугацаагаар хуралдажшийдвэрээ гаргалаа. Та нарын өгсөн хүмүүс гэм буруутай байна гээд шүүх шийдвэрээ гаргачихлаа. Хэрэвгомдол гаргавал давж заалдах боломжтой. Холбогдогчдыг захиалгаар хүний амь нас хохироосон. Дээр ньүйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн зүйл ангиудаархэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх бидний яллах дүгнэлтийн хүрээнд энэ хүмүүс гэм буруутай байна гэж үзээдшийдвэрээ гаргасан. Үүний эсрэг гомдол гаргавал давж заалдах шатны шүүх хянах байх. Түүний дараа хүчинтөгөлдөр болно.
/УИХ–ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгнээс/
Зууны мэдээ