Эрчүүд хэр үнэнч вэ. Тэд хайртай эмэгтэйгээ олсон бол үнэхээр үнэнчээр үлдэж чадах болов уу. Энэ асуултанд хариулах сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Чамайг хайрлахаа хэзээ ч, бүр хэзээ ч болихгүй эр дараахь 6 шинжээр ялгардаг юм байна шүү.
Тэр чамаас холдож зүрхлэхгүй
Хайртай хосууд хамтдаа цагийг өнгөрөөнө гэдэг сайхан. Харин чамд хайртай эр хүн чиний дэргэд байхыг юу юунаас илүүд үзэх болно. Жинхэнэ эр хүн жижигхэн маргаанаас болж харилцаагаа тийм ч амархан бөхөөдөггүйг тэр мэднэ. Тэд хайр дурлал нь өөрт нь хэчнээн чухлыг ойлгодог, бас юугаар ч орлуулахыг хүсдэггүй.
Тэр бэрхшээлээс зугатдаггүй
Дээр хэлсэнчлэн жинхэнэ эр хүн жижигхэн асуудал бэрхшээлд бүдэрдэггүй. Тэгээд ч тэр бэрхшээлийг улам даамжиртал нь гар хумхин суухгүй шүү. Харилцаанд нь ямар нэг асуудал үүссэнийг мэдэх юм бол тэрээр болгоомжтой, бас хүндэтгэлтэйгээр хандах болно. Тэр үүссэн бэрхшээлийн талаар чамтай нухацтай бас маш тайван хүлээцтэйгээр ярилцаж, шийдлийг амархан гэгч нь олчихно. Түүнээс биш эмэгтэй хүн шиг тогоо, шанаганы хэрүүл түүнд зохихгүй гэдгийг тэр маш сайн мэддэг.
Тэр жижигхэн зүйлд ч анхаарлаа хандуулна
Магадгүй тэр одоо хүртэл ганцаараа амьдардаг бол угаалгын тосгуур нь бохир аягаар дүүрчихсэн, хогоо асгалгүй хэд хонодог, хоол хийхээс залхуураад дуудлагын пицца захиалдаг ч байж болох л юм. Гэхдээ тэр чамайг ирнэ гэвэл гэрээ шил толь шиг л гялалзуулна. Тэр чамайг дэргэд нь байхгүй л бол ганцаараа шөнөжин интернэт хэсч, кино үзэж ч чадахгүй. Тэр чамайг хаана байна, тэнд л байхыг хүснэ.
Тэр ухаалаг бас донжтой
Тэр эргэлзээгүй ухаантай нэгэн. Гэхдээ үнэн хэрэгтээ эр хүний хэр ухаантайг нь хэмжих тогтсон хэмжүүр байхгүй л дээ. Гэхдээ л тэр хийж буй үйлдлээрээ хэчнээн ухаантайгаа чамд түвэггүй харуулж чадна. Тэр асуудлыг бодит, зөв талаас нь хардаг учраас чамд тулгарсан асуудалд цагаа олсон, мундаг зөвлөгөө өгч чадна. Тэр хувиршгүй сэтгэлээр чиний талд зогсож, чамайг хаана хүрэхийг зорьдгийг чинь мэдээд чиний төлөө бүх зүрхээ дайчлах болно. Тиймээс чи зүгээр л түүнийг чиний, бас үр хүүхдүүдийнхээ төлөө гаргах уулыг ч өргөх тэр их хүчийг нь харж бахдаж, хэлэх мэргэн үгсийг нь сонсох л үлдэж байна даа.
Тэр чамд сайхан мэдрэмж өгөхийг хичээдэг
Тэр чамайг үнэхээр үзэсгэлэнтэй гэж боддог. Үгүй байсан бол дэргэд чинь үлдэх байсан гэж үү? Гэхдээ энэ хангалтгүй ээ. Тэр чамайг хэчнээн үзэсгэлэнтэйг чинь чамд өөрт чинь мэдрүүлэхийг хүсдэг. Тэгэхээр тэр чамайг ямар ч үед үргэлж сайн сайхныг мэдэрч, аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм шүү.
Чиний бэрхшээл бол түүний бэрхшээл
Ямар нэгэн бэрхшээл гарвал энэ нь зөвхөн чиний асуудал биш байх болно. Учир нь үүссэн бэрхшээлийг өөрийнх нь бэрхшээл гэж харах болно. Тэр чиний асуудлыг өөртөө үүрч, шийдэх арга замыг нь хайна. Тэр хэзээ ч үүнээсээ түвэгшээхгүй. Харин ч чиний асуудлыг үүрэлцэж байгаадаа баяртай байх болно. Харин түүнд асуудал үүсэхэд тэр үүнийгээ ганцаараа л үүрэхийг бодно. Чамд ачаа нэмж, чамайг зовоохыг тэр зүрхлэхгүй.