Иргэн Ц.Батбаяр:Хоолой хорсгож, нүд аргаасан их утааг арилгахад цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр бодит нөлөө үзүүлэх нь дамжиггүй

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй энэ шийдвэртэй холбогдуулан Эрчим хүчний сайд П.Ганхүү Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын зарим айл өрхүүдээр орж, иргэдийн санал бодлыг сонслоо.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны иргэн Ц.Батбаяр “Засгийн газраас гаргасан энэ шийдвэр цагаа олсон маш зөв алхам гэж бодож байна. Хоолой хорсгож, нүд аргаасан их утааг арилгахад цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр бодит нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Энэ нь айлууд түүхий нүүрс түлэхгүйн дээр өрхийн эдийн засагт хэмнэлт болсон том дэмжлэг юм” гэв.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэснээс хойш эрчим хүчний хэрэглээний ачаалал 0.5 хувиар өссөн. Харин хоёрдугаар сарын 01-ний өдрөөс айл өрхүүд халаагуур хэрэглэх нь нэмэгдэж, эрчим хүчний ачаалал өсөх хандлага бий. Эрчим хүчний яам болон мэргэжлийн байгууллагын зүгээс хамгийн түрүүнд айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрийн баталгаа гэрчилгээтэй халаагууртай байх шаардлага тавьж байгаа. Мөн хэрэглэгчид гэмтэлтэй залгуур, унтраалга хэрэглэхгүй байх зэрэг цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангах үүрэг хүлээх учиртай” гэлээ.


Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …