Ховд аймаг Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан АХА тэмцээн зохион байгуулав

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал аймгийн ЗДТГ, ИТХ, БСУГ хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд Жаргалант сумын 7 ЕБС-ийн 40 орчим сурагч оролцож, Монгол улсын Үндсэн хуулийн мэдлэг болон танин мэдэхүйн асуултаар оюуны чадвараа сорилоо. Аха тэмцээний ялагчаар Жаргалант сумын 7-р сургуулийн сурагч Б.Авирмэд шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн бол 2 дугаар байрыг мөн 7 дугаар сургуулийн сурагч С.Баярхишиг эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …