Ховд аймгийн МХГ-ын хамт олон шинэ байранд ажиллахаар болов

Ховд аймгийн МХГ-аас иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, мэдээллийн технологийг ашиглан төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, тэгш шударга, үр дүнтэй хүргэх хариуцлагатай ажлаа мэргэжлийн удирдлагатай хослуулан гүйцэтгэж, төрийн албан хаагчид орчин үеийн шаардлагад нийцсэн, тохилог шинэ орчинд ажиллах боломж бүрдэж байна. Тус барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 339.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Б.Дүгэржав захиралтай “ББММ3Т” ХХК-ны барилгачид 3 жилийн хугацаанд барьж, ашиглалтанд оруулан улсын комисст хүлээлгэн өгч, ийнхүү нээлтийн туузыг хайчиллаа.

Мэргэжлийн хяналтын газрын шинэ байрны нээлтэнд  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хууль тогтоомжийг мөрдөн, хяналтын чиг үүргээ төрийн бодлого, олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх их үйлсдээ амжилт гарган ажиллахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Энэ үеэр  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас МХГ-ын хамт олонд 500 мянган төгрөг гардуулан өгч, баяр хүргэв. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 4 хэлтэс 1 лаборторитой нийт 62 орон тоотой ажиллаж байна. Шинэ байртай болсоноор стандартын шаардлага хангасан лаборатори, тоног төхөөрөмжтэй, улсын байцаагчид нь түмний төлөөх төрийн хяналтаа хуулийн дагуу явуулж нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …