Сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгалаа

Ханиад томууны дэгдэлт их байгаа энэ үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Дөнгөж сая БСШУЯ-ны байранд БСШУЯ-ны  Бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Мөнхбаатар:Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх 7 хоногт цаг агаар эрс хүйтрэхийг анхааруулсан.

Мөн ханиад томууны тархалт их байгаа зэргийг харгалзан БСШУС-ын сайдын тушаал гарч 1 дүгээр сарын 30-ныг хүртэл Нийслэлийн хэмжээний I-XII ангийн бүх сурагчдын амралтыг сунгахаар боллоо гэж мэдэгдлээ. Харин Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Ингэж амралт сунгасныг зохицуулах боломжтой. Гуравдугаар улиралд сурагчид 14 хоног амарна. Энэ сунгасан 7 хоногийг гуравдугаар улирлын амралтаас хасаж зохицуулж байгаа” гэсэн мэдээллийг энэхүү өглөө .

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …