3d people - man, people push up word "tax"

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах иргэдэд

Татвар төлөгч иргэн та хувь хүний орлогын албан татвар  төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ.

 

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтэдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Иргэний үнэмлэх, хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  6. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
  7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар
  8. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
  9. Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,
  10. Хөрөнгийн үнэлгээний тайлан
  11. ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт
  12. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
  4. Хүсэлт
  5. Иргэний үнэмлэх, хуулбар
  6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  7. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Хүүхдийн төрсний болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу Драгон, Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авна.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …