Баянзүрх дүүргийн долоон хорооны хүүхдийн тусламж, үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүллээ

Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын А/13 тоот тушаалын дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн тасагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 6, 14, 15, 18, 21, 27 дугаар хорооны хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Мөн энэ хүрээнд тус эмнэлгийн хүүхдийн тасагт нэмэлтээр 30 ор дэлгэж, амьсгалын замын өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлээд байна.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …