Нялхсын эндэгдэл нэмэгджээ

Нялхсын эндэгдэл өнгөрсөн 2016 онд улсын хэмжээнд 1315 болж өмнөх оноос 81-ээр, 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1628 болж өмнөх оноос 152-оор өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Нялхсын эндэгдэл ийнхүү нэмэгдэхэд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл өссөн нь голлон нөлөөлсөн гэв.

Харин 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 онд 16.8 болж, өмнөх оноос 1.5 пунктээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20.8 болж, өмнөх оноос 2.5 пунктээр өссөн байна.

Эхийн эндэгдэл 2016 онд 38 болж, өмнөх оноос 17 (81.0%)-оор нэмэгдсэн байна. 100.000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 2016 онд 48.6 болж, өмнөх оноос 22.6 пунктээр өсчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 онд 69663 болж, өмнөх оноос 10263 (17.3%)-аар нэмэгджээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3120.9 болж, өмнөх оноос 63.2 буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт 79382 хүүхэд төрсөн гэсэн үзүүлэлт гарчээ.

Эх сурвалж:emch.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …