“Бөбөөчид” эмийн сангаас пенциллиний шилтэй спиртийг авч уудаг болжээ

АрхиТөрийн түшээд маань архины хэрэглээг багасгаж нийгмээ эрүүлжүүлнэ гэж төрийн бодлоын хүрээнд арга хэмжээ авсан нь архины онцгой байдлын татварыг нэмэгдүүлсэн явдал юм. Гол санаа нь татвар нэмэгдснээр архины үнэ өсөх, улмаар хүмүүсийн архи уух   хэрэглээ багасна гэж  тооцсон бололтой байдаг. Гэтэл архины хэрэглээ урьдын адил байсаар л байна.

Нийгмийн эмзэг давхаргын хүрээнийхэн архи уух нь  багасах нь уу  гэтэл гудамжны  архичид буюу “бөбөөчид”  нь эмийн сангаас пенциллиний шилтэй 100 гр-ын спиртийг авч уудаг болжээ.  Үүнийг нь анзаарсан эмийн санч нар хамаагүй зарахгүй гэхэд уурлаж хараан эмийн санч нарыг зовоох болжээ. Сүүлдээ өнөө бөбөөчид хажуугаар явсан хүүхдүүдийг гуйж авхуулаад л ууж байгаа  гэнэ. Ингэтлээ архинд донтсон нийгмээ бид яах вэ?

Энэ архи гэдэг зүйлийг Монголчууд анх Орос ах нараараа заалгуулж ууж сурсан гэдэг.  Орос ах нар маань өнгөрсөн 2012 онд гэхэд л Дэлхий дахинаа хамгийн их  хатуулагтай архи хэрэглэдэг орноор тодорсон ба хоёр тэрбум литр архи уусан байгаа юм. 145 сая хүнтэй байж хоёр тэрбум литр уусан гээд боддоо…

Харин араас нь Монголчууд алхсаар л…

Орос ах нараас гэсэн нь муугаа бусад руу чихэж байгаа юм биш, харин мууг нь дуурайдаг нь бидний муу зан гэдгийг хэлэх гээд байгаа юм.

Гэтэл манай урд хөрш Ази дахь архины хэрэглээ нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн гэсэн судалгаа гарсан ч өнөө хатуулаг ихтэй ундааг нь гадныхан уудаг байх юм. Учир нь Хятадууд үндэсний архи болох байзюгээ илүүд үздэг ба түүнийгээ өөрсдөө хэрэглэж, хатуулаг ихтэй донтуулах чанартай спиртний төрлийн ундаагаа гадныханд шахдаг аж. Тиймээс нэртэй брэнд архи дарс хэрэглэдэг орнуудын жагсаалтаас 2 тэрбум гаруй хүнтэй Хятадыг олж харах боломжгүй байдаг байна.

Үүнтэй адил Монголчууд бид ч гэсэн нэрмэлээ уугаад ходоонд хортой спиртээ яагаад гадныханд шахаж болохгүй гэж. Адилхан л хоёр хөрш гэтэл үргэлж мууг нь дуурайдаг нь бидний муухай зан юм. Орос улс сүүлийн жилүүдэд архиндаа живж байна. Бид ч бас дагаад л байх уу.

Архины хэрэглээ яагаад буурахгүй байгаа тухай “Архины эсрэг хамтдаа”  төвийн сэтгэлзүйч эмч нараас асуухад:

“Архины үнэ өслөө гээд хэрэглээ буурахгүй байгаа нь нийгмийн сэтгэхүйтэй холбоотой” гэдгийг нэгэн дуугаар хэлж байлаа. Тэгэхлээр бид хамгийн эхэнд нийгмийн сэтгэхүйг эмчилж шингэн хорны аюулаас өөрсдийгөө аврах хэрэгтэй байна. Архины хар сүүдрээс болж эрдэм мэдлэгтэй олон сайхан хүн амьдралаа алдаж, олон хүүхэд өнчирч зүрхээ шархлуулсан. Өмнөх зовлон арилаагүй байхад хойч ирээдүй маань бас л архинд автах нь. Үүнийг төр засаг маань илүү ухаалаг аргаар шийдвэрлэх хэрэгтэй байгааг хэлэх нь зүй байх.

Та бүхэн нийтлэлийг уншаад нэгийг бодож буй бол өөрсдийн сэтгэгдлийг чөлөөтэй бичээрэй

О.Рана

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …