Хогийн цэг дээр нярайн хүүхдээ хаясан эцэг эхийг эрэн сурвалжилж байна

Энэ сарын 23- 24нд шилжих шөнө МУБИС-ын Оюутны тавдугаар дотуур байрны хогийн цэг дээрээс 3 кг 800 грамм жинтэй эрэгтэй нярайн цогцос олдсон байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мэдээллээ. Үүнтэй холбогдуулан уг нярайг төрүүлсэн болон хаясан байж болзошгүй мөн жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь байхгүй болсон эцэг эхчүүдийн талаарх мэдээллийг худалдаж авахаар болжээ. Энэ талаар мэдээллийг иргэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Утас: 94374924, 96668268, 99199612, 70120137 утсанд өгч болох юм байна. Мэдээж мэдээллийн нууцыг чандлан хадгална.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс

 

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …