КМХ: Сексын үеэр эхнэр, нөхрүүд нэг л байрлал сонгох ёстой

Казахстаны Мусульманчуудын холбоо /The Union of Muslims of Kazakhstan/-ноос тун хачирхалтай нэгэн зөвлөмжийг гаргасан нь мусульман шашинтай дэлхийн орнууд төдийгүй Казахстан Улсад хүртэл шүүмжлэл дагуулж, хүмүүсийг талцахад хүргээд байна.

Тодруулбал, дээр нэр дурдсан Казахстаны Мусульманчуудын холбооноос эхнэр, нөхрүүдийг зөвхөн нэг байрлалаар хурьцах ёстой гэсэн байна. Үүгээр ч зогсохгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дотно харьцааны үеэрх хөдөлгөөний хурдыг хүртэл тодорхойлсон байна. Тухайлбал, хэрвээ хосууд тосгонд амьдардаг бол 3 метр/ секундын хурдыг хэтрүүлэлгүйгээр хурьцах ёстой аж. Харин шаардлагатай тохиолдолд 5 метр/секунд хүртэл хурдлуулж болох аж. Гэхдээ энэ хурдыг хэтрүүлж болохгүй гэж Казахстаны Мусульманчуудын холбооноос мэдэгджээ.

Товчхондоо, хүмүүсийн итгэл бишрэл дээр дөрөөлж шашнаар дамжуулсан энэ тулган шаардалтыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дотно харьцааны асуудалд хэт орсон явдал хийгээд хосуудыг зөвхөн уламжлалт байрлалаар секс хийхийг тулгаж байна хэмээн олон улсын хүний эрхийн идэвхтнүүд болон тэмцэгч нар үзэж байна. Хэдий тийм ч Казахстанд иймэрхүү хэт явцуу шийдвэрүүд гарсаар байдаг юм. Казахстаны Мусульманчуудын холбооноос гадна Төв Ази дахь Хүний эрхийн Лалын хороо /Muslim Committee for Human Rights in Central Asia/ болон Казахстаны Лалын шашинтнуудын оюун санааны захиргаа /Spiritual Administration of Muslims of Kazakhstan/ зэрэг байгууллагуудаас хосуудын бэлгийн амьдралын асуудалд хэт орсон шийдвэрүүд гаргадаг байна.

Тухайлбал, хосуудыг сексийн үеэр вибратор ашиглах, юм идэх, садар самуун ном, сэтгүүл унших, кино үзэх, утсаар ярих, найтаалгах, ханиалгах, хамраараа амьсгалах, бие засах, мөрийтэй тоглох зэргийг хориглож байжээ. Мөн эмэгтэй хүний нууц эрхтнийг дүрсэлсэн эсвэл түүний дүрсийг буулгасан эд юмс худалдахыг хоригложээ. Түүнчлэн Казахстаны Мусульманчуудын холбооноос эрэгтэй хүмүүсийг төрсөн цагаасаа эхлэн өөрийнхөө бэлэг эрхтний хэмжээ болон чалханд сэтгэл хангалуун байж, түүгээрээ байнга бахархаж явах ёстой гэсэн байна.

Тэгвэл Казахстаны зарим нэг хэвлэлд бэлэг эрхтэн бол хэлэлцээд байх сэдэв биш. Түүнийг зарж, түрээсэлж эсвэл хадгалаад байж болдоггүй учраас зөнгөөр нь орхиж бусад асуудалд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

Төгс

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …